Та сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх зорилгоор цахим сорилыг танхимын сургалтад хэрэглэж байсан уу?, Боловсруулсан технологи, хэрэглэсэн арга зүй хэр үр дүнтэй байсан бэ?, Та сургалтын үйл явцын талаар санаж буй зүйлээ дэлгэрэнгүй байдлаар тайлбарлан бичнэ үү.
Та өөрийнхөө мэргэжлийн болон заах аргын мэдлэгээ дээшлүүлэхэд ашигладаг МХХТ-ийн хэрэгслүүдийг хэрхэн яаж, ямар арга зүйгээр, сургалтын аль үед хэрэглэх талаар өөрийн үгээр дэлгэрэнгүй байдлаар тайлбарлан бичнэ үү. (жишээ нь: Google drive, youtube, gmail гэх мэт)
Багш мэргэжлээр суралцагчийн мэргэжлийн хөгжилд МХХТ-ийн боломжийг хэрхэн ашиглах боломжтой вэ?, өөрийн үгээр дэлгэрэнгүй тайлбарлана уу.
Багш мэргэжлээр суралцагчийн мэргэжлийн хөгжлийг хангахад чиглэсэн зайнаас хамтран ажиллах МХХТ-д суурилсан арга зүйн ямар ажлууд байж болох вэ? Та өөрийн санааг тусган оруулна уу.
Та багшлах дадлагын явцад хичээлийн үйл ажиллагаанд анализ хийж, засан сайжруулах тал дээр анхаарч ажилладаг уу. Хэрв тийм бол та хэрхэн ажилладаг талаараа өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү.
Дараах ээлжит хичээлийн хүрээнд https://online.fliphtml5.com/sokgo/ucen/ суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлэх зорилгоор google forms ашиглан 3-4 алхам бүхий цахим сорил боловсруулна уу. Цахим үнэлгээний материал боловсруулахад ямар арга зүй хэрэглэдэг вэ? Өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү.
Та танхимын сургалтаар хичээлд хэрэглэдэг хамгийн сайн эзэмшсэн арга зүйгээ МХХТ-той хослуулан дараах ээлжит хичээлийн https://online.fliphtml5.com/sokgo/snwt/ тодорхой процессд хэрэглэх төлөвлөгөө гаргана уу.
Ээлжит хичээлийн чанарыг сайжруулахад МХХТ-ийг хэрэглэх арга зүй сэдэвт хэлэлцүүлгийг онлайн хэлбэрээр бусад суралцагчидтай хамтран зохион байгуулбал ямар арга зүйгээр хэрхэн зохион байгуулах вэ? Жишээ: хөтөлбөр https://online.fliphtml5.com/sokgo/ucen/
Багшийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөгжлийг хангахад МХХТ-ийн боломжийг хэрэглэхийн давуу болон сул талын талаар өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү.
Дараах ээлжит хичээлийн https://online.fliphtml5.com/sokgo/bbkj/ агуулгаар суралцагчдаар бүтээлийн сан бүтээлгэх дадлага ажил хийлгэхдээ суралцагчдын чадварын эхний түвшин, явцын болон, барианы түвшинг тодорхойлно уу. Тодорхой үйл ажиллагаагаар суралцагчдад бие даасан бүтээлч арга барил эзэмшүүлэх үйл явцад анализ хийж судалгааны боловсруулалт хийнэ үү. (Class Dojo)