Та суралцагч, эцэг эхтэй МХХТ-ийг хэрэглэн зайнаас харилцдаг уу. Ямар технологи арга зүйгээр, ямар давтамжтайгаар хамтран ажилладаг вэ? Өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү.
МХХТ-ийн дараах төхөөрөмжүүдээс сургалтын явцад анги танхимд алийг нь хэрэглэвэл оновчтой вэ?, өөрийн туршлага дээр тодорхой жишээ гаргана уу.
· Проектор, дэлгэц
· Ухаалаг самбар
· Документ камер
· Гар утас
· Компьютер
· TV
· DVD тоглуулагч
· Фото камер
· Light board гэрэлт самбар
Анги танхимд МХХТ-ийн хэрэгсэл ашиглан сургалт зохион байгуулах жишээ гаргах, дараах ээлжит хичээлийн https://online.fliphtml5.com/sokgo/hjwp/ жишээн дээр МХХТ-д суурилсан үйл ажиллагааг төлөвлөх, агуулга арга зүйтэй хэрхэн уялдуулах талаар тайлбарлан бичнэ үү.
Дараах ээлжит хичээлийн хүрээнд https://online.fliphtml5.com/sokgo/snwt/ ангид МХХТ-ийг хэрэглэн хичээл зохион байгуулах жишээ гаргах. МХХТ-ийн орчин бүрдсэн анги танхимд хичээл зохион байгуулахын давуу болон сул талыг өөрийн үгээр тайлбарлан бичих.
Миний дуртай үлгэр сэдвийн хүрээнд хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар суралцагчийн сурах үйлийг МХХТ хэрэглэн хэрхэн дэмжих боломжтой вэ?, сэдвийн хүрээнд хийх арга зүйн ажлын жишээ гаргана уу. МХХТ-ийн орчин бүрдүүлэн зайнаас сурагчидтай харилцахын давуу болон сул талыг өөрийн үгээр тайлбарлан бичих. Жишээ үлгэр: https://youtu.be/4t1LaG40IWs
Дараах цахим самбарын програмтай ажллах дадлага ажлыг гүйцэтгэнэ үү www.classroomscreen.com. Гүйцэтгэх явцад сургалтад хэрхэн хэрэглэх боломжтой талаар өөрийн үгээр тайлбарлана уу. https://online.fliphtml5.com/sokgo/qxip/
Дараах ээлжит хичээлийг https://online.fliphtml5.com/sokgo/bbkj/ зайнаас МХХТ-д суурилан удирдах боломжийн талаар авч үзэнэ үү. Ямар технологи ашиглан хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ? Өөрийн үгээр тайлбарлан жишээ гарган бичнэ үү.
Google meeting хэрэгслийг ашиглан бага ангийн багшийн тусламжтайгаар монгол хэлний хичээлийн хоцрогдол арилгах талаар ажил төлөвлөн эцэг эхчүүдтэй цахим харилцаа үүсгэнэ үү. Google meeting, google classroom ашиглан сурагчидтай хэрэгслийн тусламжтайгаар хэрхэн харилцах ямар дадлага ажил хийж болох талаар харилцан ярилцаж тэмдэглэл хөтөлнө үү. (Харилцааны үйл явцыг фото зургаар баталгаажуулна уу)
Дараах ээлжит хичээлийн агуулгаар https://online.fliphtml5.com/sokgo/ucen/ сурагчидтай дижитал харилцаа, хамтын ажиллагаа зохион байгуулах. Уг ээлжит хичээлийн агуулгаар суралцагчдаар бүтээлийн сан бүтээлгэх. Тодорхой үйл ажиллагаагаар суралцагчдад бие даасан бүтээлч арга барил эзэмшүүлэх аргачлал боловсруулах. Энэ дадлага ажлын хүрээнд багш сурагчтай цахим харилцаа хамтын ажиллагаа явуулахдаа тодорхой тогтсон арга зааварчилгаа боловсруулах, түүнийгээ сургалтын явцад дагаж мөрдөх, засан сайжруулах. Эцэг эх, сурагчдыг дижитал хамтын ажиллагаанд хөтлөн ажиллах нь чухал гэдгийг сайтар ойлгох нь чухал юм.