Та ээлжит хичээлийн төлөвлөлтөд МХХТ-ийг хэрэглэдэг үү. Хэрэглэдэг бол ямар зорилгоор хэрэглэдэг вэ? Өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү.
Дараах ойлголтуудыг Бага боловсролын цөм хөтөлбөрт хэрхэн тусгасан байдаг вэ? Өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү.
· Мэдээлэл цуглуулах аргаа сонгох
· Мэдээллийг цуглуулах
· Мэдээлэл боловсруулах
· Мэдээллийг хэрэглэх
Багш МХХТ-ийн чадварын хувьд цахим бичвэр, хүснэгт, илтгэл танилцуулга боловсруулах, мэдээлэл хайх, засварлах зэрэг чадвартай нэгэн. Сургуулиас нь зохион байгуулж буй “Ээлжит хичээлийн чанарыг сайжруулахад МХХТ-ийг хэрэглэх нь” сэдэвт хичээлийн уралдаанд цахим хичээл бэлтгэж оролцохоор болжээ. Та Б багшийн оронд байсан бол хэрхэн ажиллах вэ?, танд ямар бэрхшээл тулгарах вэ?, та хэрхэн шийдвэрлэх вэ?
V ангийн монгол хэлний “Эхийн орчин, цагийн хамаарлыг тодруулан ярих” ээлжит хичээлийн төлөвлөлтийг МХХТ-д суурилсан байдлаар өөрчлөн боловсруулна уу. Боловсруулсан төлөвлөлтийг сургалтад хэрхэн ашиглах талаар тайлбарлан бичнэ үү. Хичээлийн төлөвлөлтийг https://online.fliphtml5.com/sokgo/ucen/ холбоосоор үзнэ үү.