Дараах холбоосоор https://youtu.be/_jVNEqUB_04 видео хичээлийг үзээд
· Видео хичээлийг багш хэрхэн ашигладаг вэ?
· Суралцагч хэрхэн хүлээж авдаг вэ?
· Үргэлжлэх хугацаа хэдэн минут байвал тохиромжтой вэ? (Өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү.)
Та төсөлд суурилсан арга зүйг сургалтад хэрэглэдэг үү?, “IV ангийн монгол хэлний ээлжит хичээлийн интерактив хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй” төсөлт ажлын жишээн дээр энэ арга зүйн талаар өөрийн үгээр тайлбарлан жишээ гаргана уу.
“Эхийн орчин, цагийн хамаарлыг тодруулан ярих” V ангийн ээлжит хичээлийн хүрээнд цахим портфолио хэрхэн үүсгэх вэ?
· Цахим портфолио гэж юу вэ?
· Та сургалтын үйл ажиллагаанд хэрэглэж байсан
· Хэрхэн боловсруулдаг вэ?
“Эхийн орчин, цагийн хамаарлыг тодруулан ярих” ээлжит хичээлийн хүрээнд рубрик үүсгэнэ үү.
· Таныхаар үнэлгээний рубрик гэж юу вэ?
· Хэрхэн зохиодог вэ? (өөрийн үгээр бичиж жишээ гаргана уу).
· Интерактив хичээл-2
Дараах ээлжит хичээлийг тонгоруу сургалтаар зохион байгуулбал хэрхэн зохион байгуулах вэ? https://online.fliphtml5.com/sokgo/ucen/
· Тонгоруу сургалт, түүнийг сургалтад хэрэглэх талаар өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү.
Дараах ээлжит хичээлийн явцад https://online.fliphtml5.com/sokgo/ucen/ МХХТ-ийг хэрхэн яаж хэрэглэх боломжтой вэ? өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү.
Дараах холбоосоор нэвтрэн https://wordwall.net/resource/28008273 цахим хэрэглэгдэхүүнийг ямар алхмаар боловсруулах өөрийн хариултыг сонгоно уу. Интерактив агуулгыг ажилласан байдлаа тайлбарлан бичнэ үү. (1 удаа ажиллана.)
Дараах мэдээллийг уншаад утгыг алдагдуулахгүйгээр өөрийн сургалтын үйл ажиллагаатай холбон тайлбарлан бичнэ үү.
Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн нь дуу авиа, график дүрс зураг, бичвэр зэрэг мультимедиа элементийг агуулах бөгөөд дараах онцлог шинжтэй. Үүнд:
· Харилцан солилцох боломжтой байх: Цахим хичээл, хэрэглэгдэхүүн боловсруулан түгээх;
· Уян хатан байх: Тухайн хэрэглэгдэхүүнийг олон хувилбараар ашиглах боломжтой байх;
· Хоёр талт платформын харилцан үйлдэлцэл: Өөр өөр үйлдлийн системүүд дээр ажиллах;
· Дахин ашиглах: Хэрэглэгдэхүүнийг нэгээс олон удаа ашиглаж боломжтой байх;
· Зохиогчийн эрхийн зөрчилгүйгээр хуваалцах: Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр хэрэглэнэ.
Дараах мэдээллийг уншаад өөрийн үгээр тайлбарлан бичиж жишээ гаргана уу. Тонгоруу сургалтын арга нь багшийн өгсөн цахим ном, видео хичээл, бусад нэмэлт материалыг гэртээ судална. Ангид хичээлийн явцад судалсан агуулгын хүрээнд дасгал даалгавар гүйцэтгэж мэдлэг, чадварыг бататгана.
Дараах сургалтын хэрэглэгдэхүүнийг харааны, сонсголын, хөдөлгөөний гэсэн хүртэхүйн хэв маягаар ангилна уу.
https://wordwall.net/resource/28010174
Дараах мэдээллийг уншаад ойлгосноо өөрийн үгээр тайлбарлан бичнэ үү. Мөн өөрийн сурах, сургах үйл дээр жишээ гаргана уу.
Сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг сургалтын удирдлагын системд байрлуулан ашиглаж болно. Ийм хэрэглэгдэхүүнийг вэб дээр нээгдэх буюу вэбэд суурилсан хэлбэрээр боловсруулдаг. Сургалтын удирдлагын систем нь суралцагчийн сурах виртуал орчныг бүрдүүлдэг. Мөн суралцагчийн сургалтын үйл ажиллагааны мэдээллийн санд хандах болон түүний суралцах үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулдаг.
Дараах ээлжит хичээлийг төлөвлөх явцад https://online.fliphtml5.com/sokgo/ucen/ багш, оюутнуудтай цахим харилцаа, хамтын ажиллагаа үүсгэх, сургалт арга зүйн цахим материал боловсруулахад хамтран ажиллах ямар боломж байж болох вэ? тайлбарлан бичээд жишээ гаргана уу.
Дараах өгөгдсөн ээлжит хичээлийн төлөвлөлтийг https://drive.google.com/file/d/1HG4TV3C0IJhfv_CRibuK_cahe7cmeb6U/view?usp=sharing Google Drive санд байршуулаад хамтран суралцагчтай онлайн орчинд хамтран төлөвлөлт хийх (хугацаа-30 мин)
Уг видео хичээлийг https://youtu.be/ZDwZtzHiC38 үзээд
Дараах ээлжит хичээлийн төлөвлөлтийг https://online.fliphtml5.com/sokgo/ucen/ тонгоруу сургалтын арга зүйгээр төлөвлөнө үү.
Дараах даалгаврыг Блүмын таксонмын түвшингөөр ангилна уу.
· Энгийн бутархай сэдвийн хүрээнд мэдээлэл хайх, хайсан мэдээллийг хавчуулга хийх.
· Багш өдөр тутмын үйл ажиллагааны цахим хуанлиг хөтлөх
· Хүснэгтэн мэдээллийг ангилах
· Видео болон аудио хэрэглэгдэхүүний ялгааг тайлбарлах.
Дараах цахим хэрэглэгдэхүүн боловсруулах алхмыг зөв дарааллаар байгаа эсэхийг нягтлан уу. https://wordwall.net/resource/28013524
Хэрэв алдаа гарсан бол ямар алдаа гарсныг тодорхойл.
· Analyses-Сургалтын дүн шинжилгээ хийх
· Develop Хөгжүүлэх, дэлгэрүүлэх
· Implement-Хэрэгжүүлэх
· Design-Төлөвлөлт дизайн хийх
· Evaluate-Үнэлэх
Бага боловсролын сургалт МХХТ-ийг хэрэглэхэд багш та бэлэн үү. Та өөрийн өөрийн МХХТ-ийн чадварт дүн шинжилгээ хийнэ үү. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScFd-gsSjfutzpLTZzbihBvi4cwJs-gc2OsbSSulZUDke8olA/viewform?usp=sf_link
Сурагчдын сурах үйлийг хянах, үнэлэхэд МХХТ-д суурилсан үйл ажиллагааг зохион байгуулж байсан уу?, хэрэв зохион байгуулж байсан бол ямар хэлбэрийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан бэ?, зохион байгуулж байгаагүй бол яагаад, танд ямар бэрхшээл тулгардаг вэ? (5 минут)
Та өөрийн маш сайн хэрэглэдэг арга зүйг МХХТ-той хослуулан уг ээлжит хичээлийн төлөвлөлтийг https://online.fliphtml5.com/sokgo/bbkj/ шинэчлэн боловсруулна уу (80 мин)
Та уг ээлжит хичээлийн агуулгын хүрээнд https://online.fliphtml5.com/sokgo/bbkj/ IV, V ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон Блүмын сайжруулсан таксономийн сэргээн санах, ойлгох, бүтээх түвшний даалгаврын жишээ гаргана уу.
Бага боловсролын цөм хөтөлбөрөөр сурагчдад эзэмшүүлэх “Мэдээлэл, технологитой ажиллах” дараах чадварт харгалзах үйл ажиллагааны төлөвлөлтийг IV, V ангийн түвшинд боловсруулна уу.
· Мэдээлэл цуглуулах аргаа сонгох
· Мэдээлэл цуглуулах
· Мэдээлэл боловсруулах
· Мэдээллийг хэрэглэх